"Эм Ай И Холдинг" ХХК нь баяжуулах болон боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэлтээс эхлээд ашиглалтын бүр үе шатыг цогцоор нь хариуцан гүйцэтгэх аутсорсингийн үйлчилгээ үзүүлдэг. Манай мэргэжлийн инженер, техникийн баг олон улсын стандарт, дотоодын нөхцөлд тохирсон аргачлалаар үйлдвэрийн найдвартай ажиллагааг хангаж, тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгах, бүтээмжийг тогтвортой нэмэгдүүлэхэд чиглэн ажилладаг.
Үйлдвэрийн бүтээмжийг тогтвортой өсгөх
Зардлыг оновчтой багасгах (OPEX optimization)
Тоног төхөөрөмжийн эвдрэл, зогсолтыг бууруулж, ашиглалтын хугацааг уртасгах
Туршлагатай инженер, технологичдын багтай шууд хамтран ажиллах
Хариуцлагын тодорхой бүтэцтэй, KPI-д суурилсан менежмент
Манай компани нь Америк, Итали, Япон, Турк, Хятадын уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч нартай хамтран ажилладаг бөгөөд Монгол улсад албан ёсны эрхтэйгээр бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг.
Монгол улсад борлуулах эрхтэй барааны жагсаалт дээрхээр хязгаарлагдахгүй.