Бидний тухай

Эм Ай И Холдинг ХХК (MIE Holding LLC) нь

2013 онд байгуулагдан, нүүрс болон бусад эрдсийн баяжуулалт, боловсруулалтын технологийн шийдэл, инженеринг, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт, барилга угсралт болон үйлдвэрийн ашиглалтын цогц үйлчилгээг нэг дороос хүргэдэг мэргэшсэн үндэсний компани юм.
Бид олон улсын стандартад нийцсэн баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг үндэсний инженерүүдийн ур чадвар, технологийн шинэчлэлд тулгуурлан төлөвлөж, барьж байгуулан, ашиглалтад амжилттай оруулж ирсэн туршлагатай.

Эрхэм зорилго

Дэлхийн жишигт нийцсэн инженерингийн шийдэл, бүтээн байгуулалтыг бий болгон, хэрэглэгчийн хэрэгцээ-шаардлагад нийцсэн өндөр үр ашигтай, найдвартай үйлдвэрийг хөгжүүлэх замаар салбартаа тэргүүлэгч болох.

Алсын хараа

Эрдэс баялгийн боловсруулах салбарт инноваци, найдвартай ажиллагаагаар тэргүүлж, үндэсний инженерингийн шилдэг брэнд болох.

Үнэт зүйлс

Инноваци

Бид технологийн шинэ шийдлийг тасралтгүй нэвтрүүлж, үйлдвэрийн ухаалаг автоматжуулалтыг хөгжүүлнэ.

Мэргэжлийн ур чадвар

Үндэсний инженерүүдийн чадвар, туршлага, хариуцлагад тулгуурласан өндөр түвшний үйлчилгээ үзүүлнэ.

Ногоон хөгжил

Байгаль орчинд ээлтэй, үр ашигтай технологийг бүх шатанд хэрэгжүүлнэ.

Харилцагчийн амжилт

Харилцагчийн бүтээн байгуулалт, ашиглалтын тогтвортой үйл ажиллагаа бол манай хамтын амжилт.

Компаний замнал